Хүүтэйгээ уулзалгүй сар гаран боллоо. Ер нь сүүлийн гурван сар сард 1-2 л уулзаж байна.Хамгийн сүүлд уулзхад хүү маань намайг "Ааваа" гэж дуудаж байсан. Одоо өөрөө өлсхөөрөө талхны савнаас талх боорцог аваад идчихдэг, цангахаараа хүн дээр очоод "уу уу" гэдэг болсон байна лээ. Бас машин техникт үнэхээр хорхойтой болсон байна лээ. Машин хараад л хөөрч дэвхэцээд байдаг болсон байна лээ. Харин хүүгийн ээж өөр хүнтэй сууж байгаа сурагтай. Үнэн ч юмуу худал ч юмуу бүү мэд. Үнэн ч бай худал ч бай тэр хүний л амьдрал хойно би яана гэхэв дээ. Харин хүүгээ өөрийгөө аав нь гэдгийг мэдүүлж өсгөх үү мэдээгүйн дээр болуу гэж бодох боллоо. Үнэхээр сайн хүн таараад тэд 3-уулаа амьдрахаар болвол би заавал хүүдээ өөрийгөө аав нь гэдгийг мэдүүлэх хэрэггүй юм шиг санагдах юм. Хүүгээ л илүү зовоох болов уу гэж бодох юм. Тэртэй тэргүй өсөж том болоод юмны наад цаадхыг мэддэг болхоор нь аав нь гэдгээ хэлж амьдралд нь нэмэр болвол дээр юм болов уу? Хэрвээ тэд 3-уулаа амьдрахаар болоод би хүү дээрээ очоод байвал цаад хүнд ч тэр хүүд маань ч тэр хэцүү байх юм шиг. Магадгүй хүүхэд юм чинь юм юм л хийх байх. Тэр үед хүүг маань илүү хатуу шийтгэх вий гэж айх юм. Хүү маань намайг санаж өдөр болгон орондоо уйлахвий гэж айх юм...
Хүү маань том болсоор л байгаа байхдаа...
2009 оны 08-р сарын 18 Нийтэлсэн ganbat10 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 200
Хүү маань нэг ой хүрлээ...
2009 оны 02-р сарын 19 Нийтэлсэн ganbatхүү маань 8 хоногийн өмнө 1 ой хүрлээ. цаг хугацаа харавсан сум шиг л нисэж байхад хүү маань өдрөөр биш цагаар өсөөд өндөр бас том толгойтой болжээ. хүүдээ цагаан сараар өмсөг гэж бодоод эмээгээр нь дээл хийлгүүлээд би эндээс малгай гутал бас жижигхэн хөөрөг даалимба аваад очтол малгай гутал 2 нь багадчихаж. гутал ч яахав. малгайг бол том авсан, томдуул яадаг билээ гэж бодож байтал багадчихлаа. тэгээд бодоод байсан би өөрөө ийм том толгойтой том малгай өмсөдөг юм чинь хүү маань адилхан байх нь аргагүй юм байна. цагаан сараас өмнө дахиад шинэ гутал шинэ малгай аваад очно оо. эмээ нь харин ачдаа яг таарсан сайхан дээл оёсон байна лээ. дээлээ өмсөөд хөөргөө байриад сууж байгаа нь яг л "ааваа би ийм том болсон ш дээ" гэж хэлж байгаа юм шиг... хараад золтой л уйлчхаагүй. бараг 2 сар уулзахгүй байж байгаад ирсэн ч надаас ер бишүүрхэхгүй. бусад хүнээс болхоор орилж чарлаад л зугтаана... хүү маань хүн явхад гараараа даллаж, ая тавьхад бүжиглэж, бас баяр хүргэж алга ташиж, гар утас өгхөөр чихэндээ барьж, гутал өгхөөр хөл дээрээ тавьж, малгай өгвөл толгой дээрээ тавьж сурсан байна лээ... бас хоол идэхдээ заавал халбагаа өөрөө барьж иднэ. шээс нь хүрхээрээ чанга орилоод боожгоогоо барина. хүү маань ийм их зүйлийг дөнгөж 1 ойтой байхдаа суржээ... харин би...
4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 157
Амьдрана гэдэг үнхээр хэцүү юмаа...
2008 оны 12-р сарын 05 Нийтэлсэн ganbatДөнгөж сая хүүгийн ээж яриад намайг хүүгээ ав гэлээ... ёстой ойлгохгүй юм. баярламаар ч юм шиг гунигламаарч юм шиг. тэгээд бууцааж залгаад юу болсонийг асуутал уйлж байхын... санаа зовж сэтгэл үймэрээд одоо суудлаар очлоо гэж хэлчээд АТМ-ээс бүх мөнгөө авна гэчээд ээжтэйгээ утсаар ярьж байгаад карт-аа авчхаад мөнгөө үлдээчээд явчихлаа... тэнэг хүн шиг яахаа ч мэдэхгүй юм. өөрийгөө амьд байгаа эсхэд хүртэл эргэлзэх юм... ямарч байсан маргааш хүүрүүгээ явна аа. найзууд маань мөнгө зээлнэ гэсэн. тэрийг нь хаяж гээчилгүй хүү дээрээ очоод хэрвээ үнхээр хүүг өгнө гэвэл аваад ирнэ ээ. одоо ямарч байсан жоохон тайвшраадхий... энд бичүүл айрай гайгүй болох юм шиг санагдаад биччихлээ...
9 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 131
Хүү маань өвдчихлөө...
2008 оны 10-р сарын 10 Нийтэлсэн ganbatХүү маань өвдөөд өнөөдөр хотод ирлээ. нүд нь өвдөөд... сая эмлэгт хэвтүүлчээд ирлээ. дараагийн 5дахь өдөр хагалгаанд орно гэнэ. өнөөдөр эмчид үзүүлэх гэж ямар их уйлаваа. хүүгээ уйлхыг сонссон чинь ямарч хэцүү юм дээ... хүүтэйгээ хамт байхгүй удсан болхоор хүү минь намайг танихгүй... өглөөнөөс хойш яах учраа олохгүй л явжийна... хэзээ нэг өдөр хүүгээ тэврээд суух цаг ирнэ гэж хоосон мөрөөдсөөр байх зуур хүү минь өвдчихлөө... ямар азаар эх нялхаст таньдаг эмч байваа. тэгээгүй бол үзэж харуулхаасаа эс юм болох төлөвтэй... аав нь гээд хэлсэн чинь хүүхэд чинь чамаар овоглодоггүй юм байна гээд... яасанч хэцүү юм... яавал ч дээр юм...
17 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 174
Сарын дотор хүү минь ямар том болоо вэ?
2008 оны 09-р сарын 22 Нийтэлсэн ganbatхүүтэйгээ уулзалгүй 1 сар болоод өчигдөр хэрэг гаргаж хөдөө явж хүүтэйгээ уулзлаа. хүү маань яасан том болоо вэ? хөөрхөн цагаан шүд нь зухуйчихсан, мантайтал таргалчихсан... харин хүү маань аавгыгаа танихгүй бишүүрхээд... ямар хэцүү хорвоо вэ? энэ бүгдэд би өөрөө л буруутай... тэр нялах амьтан хамт байхгүй болхоор яаж таних билээ дээ... удахгүй жоохон ухаан ороод намайг мэддэг болох байх л гэж бодох юм. гэхдээ бас мэддэг болоод аав нь хамт байхгүй болхоор бүр хэцүү байх юм болуу гэж бодхын? та бүгд нэг зөвлөөч? хүү маань аавыгаа мэдсэн нь дээр үү мэдээгүй нь дээр үү? намайг мэдлээ гэхэд хаяад явсан гэж бодоод шанлаад байвал яана гэж айхын. бүр мэдэхгүй өснө гэхээр бас нэг л биш... хүүд маань аль нь хэрэгтэй юм бол?
6 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 295
хоног өдөр урсаад л...
2008 оны 07-р сарын 09 Нийтэлсэн ganbatхоног өдөр урсаад л урсаад л... хүү маань явснаас хойш хичнээнч удавдаа. маргааш би нутаг буцана аа. тэгээд хүүтэйгээ уулзана даа. хүү маань их том болсон байна гэж ээж хэлж байна лээ. надаас баахан л юм шалаад л... арга ч үгүй дээ анхных нь ач болхоор алдхыг хүсэхгүй л байгаа байлгүй. өчигдөр зүгээр санамсаргүй таарсан гэнэ. тэгээд л баахан үнсэж тэвэрч байгаад л явуулсан юм байх. харин хүүгийн ээж нь юу ч дугараагүй гэсэн. за тэр ч яахав. дугарах эсэх нь тэр хүний л асуудал. харин хүүдээ юу авч очийдоо байз. ядаж байхад энэ тэнгэр хангай яасан ч их уйлдаг юм. гадуур дэлгүүрээр гарах гэсэн бороо ороод хэцүү юмаа. за ямарч байсан үдээс хойш нэг гарна даа.
3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 83
ХЭХЭ хүүтэйгээ уулзах сайхан байлаа.
2008 оны 06-р сарын 25 Нийтэлсэн ganbatөнөөдөр бас хүү дээрээ очлоо. хүү маань унтаж байна лээ. ээж нь хүүг битгий сэрээгээрэй гэснээс өөр юм хэлсэнгүй. за тэрч яахав дээ. хүүгээ л хантлаа харж үнэрлэж байгаад ирлээ. унтаж байхдаа мөөмөө хөхөж байгаа юм шиг ойр ойрхон амаа хөдөлгөөд л их хөөрхөн юмаа миний хүү. яг л над шиг хэдэн тийшээ хамаг хөл гараа тэлж унтдаг юм билээ. уг нь сэрүүн байгаа байх гэж бодоод очтол яг унтаж байхад нь таарчлаа. дараагийн удаад нэг цагийн өмнө очих хэрэгтэй юм байна.
2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 83
Тунгаа гишүүний асуултын хариу
2008 оны 06-р сарын 24 Нийтэлсэн ganbatТунгаа гишүүний асуулт
yoh unendee tanii blogt bichsen buh zuiliig unshaad uillaa...tanii huug bas taniig huugiin eejiig unendee orovdoj bna....bi lav onchin gedeg ugend durgui ygd gevel nadad bas neg tm nz bdgiin setgeldee sevtei zurhendee sharahtai bdgiin tegsen mortloo teriigee darah gej ih hogjiltei bh geed l bdgiin...unendee ta 2 butsaad niilj bolohgui ymuu bi uilsaar l bna .... tand niiley gesen bodol torohgui bna gejuu 3han sartai huugee onchiruulj orhih muu zuil sh dee butsaad niilcheechdeee....ta minii ene asuusan asuultand hariult zaaval ogoorei bi butsaj orj ireeed harya ...
асуултанд чинь ийм орой хариулж байгаад уучлаарай.
би тэр тухай зөндөө бодсон. одоо ч гэсэн бодож сууна. магадгүй 3 жилийн дараа арай өөр хүн болоод буцаад очдог юм билүү гэж бодох юм. тэр үед тэрч гэсэн бас өөр бодолтой болсон байх байхаа. одоо би эргээд очлоо гэхэд хүлээж авахгүй гэдгийг мэдэж байна. харин 3 жилийн дараа очход тэр хүлээж авах эсхийг мэдэхгүй байна. хамгийн гол нь тэр бид 2-ийн дунд хайр гэж зүйл байхгүй байгаан асуудал болоод байна. гэхдээ бид 2-уулаа хүүдээ хайртай, тийм ч учраас би дахин очно гэж бодож байгаа. харин түүнийг хүлээж авах эсхийг л сайн мэдэхгүй байна даа
асуултанд чинь ийм орой хариулж байгаад уучлаарай.
би тэр тухай зөндөө бодсон. одоо ч гэсэн бодож сууна. магадгүй 3 жилийн дараа арай өөр хүн болоод буцаад очдог юм билүү гэж бодох юм. тэр үед тэрч гэсэн бас өөр бодолтой болсон байх байхаа. одоо би эргээд очлоо гэхэд хүлээж авахгүй гэдгийг мэдэж байна. харин 3 жилийн дараа очход тэр хүлээж авах эсхийг мэдэхгүй байна. хамгийн гол нь тэр бид 2-ийн дунд хайр гэж зүйл байхгүй байгаан асуудал болоод байна. гэхдээ бид 2-уулаа хүүдээ хайртай, тийм ч учраас би дахин очно гэж бодож байгаа. харин түүнийг хүлээж авах эсхийг л сайн мэдэхгүй байна даа
3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 100
өнөөдөр хүүтэйгээ САЙХАН уулзлаа
2008 оны 06-р сарын 24 Нийтэлсэн ganbatнэрээ өнөөдөр хүү дээрээ очоод... сэтгэл санаа сайхан боллоо. хүүгээ тэвэрч бас баахан үнсэж байгаад ирлээ. би бас азтай хүн шүү. хүүгийн ээжийг дахиад уурлах болуу гэж бодон бодон очтол ашгүй гаднаас бас өөр хүмүүс ирсэн байж таарлаа. тэгээд л далимдуулаад хүүгээ баахан тэвэрч тоглож байгаад ирлээ. улам л том болоод байх шиг. хөөрхөн юмаа миний хүү. хүмүүс явсаны дараа ч гэсэн ээж нь нээх уурлахгүй байна лээ. давраад маргааш бас очдог юм билүү гэж бодож сууна. хэхэ хүн гэж мөн шуналтай юмаа тэ?
4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 77
өчигдөрийн уулзалт
2008 оны 06-р сарын 16 Нийтэлсэн ganbatөчигдөр хүүтэйгээ уулзлаа. гэхдээ харамсалтай нь нэгч тэвэрч чадсангүй... ээж нь намайг халгаасангүй. би хүүтэйгээ уулзах тэврэх эрхтэй гэдгээ хэлхэд "чаддаг юм бол шүүх цагдаад хэлээд тэр эрхээ аваарай" гэж байна. хүүгийнхээ хажууд хэрүүл хийхийг хүссэнгүй жоохон дуугүй харж сууж байгаад, ганц хоёр үнэрлэчихээд л гараад ирлээ... би одоо яах билээ? хэлсэнээр шүүх цагдаа гэд явах уу? эсвэл цаг хугцаа эмчлэнэ гэд хүлээх үү? хүүгээ их өрөвдөх юмаа... миний хурууг атгачхаад надруу хараад л байсан. даанч яаж ч чадсангүй дээ...
4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 77
хоосон хаалга мөргөчихлөө
2008 оны 06-р сарын 15 Нийтэлсэн ganbatсая хүү дээрээ очсон чинь хоосон хаалга мөргөчихлөө... орой тийшээ дахиад очно доо өнөөдөр ямарч байсан хүүтэйгээ уулзана аа
4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 74
Маргааш хүү дээрээ очно
2008 оны 06-р сарын 15 Нийтэлсэн ganbatмаргааш хүү дээрээ очно. юу авч очвол дээр вэ? бодоод бодоод олохгүй юм. тоглоом аваад очдог юм билүү. эсвэл ээжд нь жаахан чихэр боов авчих уу? яавал дээр вэ хүмүүсээ. хүүгээ санаад байж сууж чадахгүйн. ямарч байсан маргааш очно оо.
3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 457
huugee sanaa l...
2008 оны 06-р сарын 09 Нийтэлсэн ganbathuugee sanaad l bna... tesehgui l uilchih yum daa... ug ni er hun iim bdag ch yum uu ugui ch yum uu... odoo bodood bhad denduu yarch dee bi... huugee sanad heden mor huudee zoriulj helheh gej oroldloo
      teneg aawiigaa uuchil
aaw ni chamaig irhiig medeed ih bayarsan
amidarlaas nadad ogson beleg gej huleesen
huu gedgiig chin medeed bur ih bayarlasan
honog odriig huruu daran tooldog baisan
teselgui aaw ni huuteigee yaridag baisan
teghed huu min chi tiichilj aawiigaa baysgadag baisan
gedsendee bhdaa l chi aawiinhaa baysgasaar
gerelt horwood mendelsen ur ur min
aaw ni chamaig harah gej ih yarsan
ahiad 7 honog huleej tesehgui baisan
emch nar orj bolohgui gej helsen
eej chin harin haruulhiig hussen
teghed neg hun arga zaaj ogson
toroh tasagruu oor tasgaar damjdag gej
ooroo ch tanihgui emchiin ner helj
oor neg tasagruu orson
tendees damjaad emchiig ni irhees omno
turuh tasagruu har hurdaaraa guisen
eej chin chamaig tewerseer huleej bsan
ingej aaw ni hamgiin anh huugee unerlesen dee
ineed baysal duuren huugee tewreed
ene horwoogiin hamgiin jargaltai hun baisan bi
ireegui odoogiin tuhai bodolgui yawsaar
eej bid 2 chin salhad hursen
ene bugded huu min chi buruugui gedegiig
eej chin bas buruugui gedgiig
huu chamaig medeese gej
hamgiin iheer aaw ni husdeg
minii huu dalai met uujim setgej
teneg aawiigaa uuchilah boltugai
minii hiisen nugel hilentsiig
zowhon huu chi l nimgelj chadna...
aawiigaa uuchlaarai...
      teneg aawiigaa uuchil
aaw ni chamaig irhiig medeed ih bayarsan
amidarlaas nadad ogson beleg gej huleesen
huu gedgiig chin medeed bur ih bayarlasan
honog odriig huruu daran tooldog baisan
teselgui aaw ni huuteigee yaridag baisan
teghed huu min chi tiichilj aawiigaa baysgadag baisan
gedsendee bhdaa l chi aawiinhaa baysgasaar
gerelt horwood mendelsen ur ur min
aaw ni chamaig harah gej ih yarsan
ahiad 7 honog huleej tesehgui baisan
emch nar orj bolohgui gej helsen
eej chin harin haruulhiig hussen
teghed neg hun arga zaaj ogson
toroh tasagruu oor tasgaar damjdag gej
ooroo ch tanihgui emchiin ner helj
oor neg tasagruu orson
tendees damjaad emchiig ni irhees omno
turuh tasagruu har hurdaaraa guisen
eej chin chamaig tewerseer huleej bsan
ingej aaw ni hamgiin anh huugee unerlesen dee
ineed baysal duuren huugee tewreed
ene horwoogiin hamgiin jargaltai hun baisan bi
ireegui odoogiin tuhai bodolgui yawsaar
eej bid 2 chin salhad hursen
ene bugded huu min chi buruugui gedegiig
eej chin bas buruugui gedgiig
huu chamaig medeese gej
hamgiin iheer aaw ni husdeg
minii huu dalai met uujim setgej
teneg aawiigaa uuchilah boltugai
minii hiisen nugel hilentsiig
zowhon huu chi l nimgelj chadna...
aawiigaa uuchlaarai...
6 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 199
хүү дээрээ очоод ирлээ...
2008 оны 06-р сарын 02 Нийтэлсэн ganbatюуны өмнө надад зөвөлгөө өгсөн та бүгдэд бүгдэнд нь маш их баярлалаа. ямар олон сэтгэгдэл үлдээгээ вэ? би өнөөдөр хүү дээрээ очоод ирлээ... өчигдөр улаанбаатараас хол байсан болхоор очиж чадаагүй юм. тэгээд өдөр блогоо нээчхээд дэлгүүр ороод хүүдээ авчихмаар юм хайж явтал эвлүүлдэг тоглоом тааралдлаа. багадаа аавийн авч өгсөн эвлүүлдэг тоглоомоор 3 давхар байшин хийж тоглодог байсанаа санаад хүүдээ авч өглөө. хүү минь ямар хөөрхөн унтаж байсан гээч? 3хан хоногт том болцон ч юм шиг... хараад тэсэлгүй нүднээс нулимс урссаад... хэрвээ ээж нь хүүг минь өгдөг бол ямарч хамаагүй үнээр авмаар л байна. даанч өгөхгүй л дээ... салалтийн хувьд бид анхнаасаа албан ёсоор суугч үгүй хүмүүс! урид нь бие биенээ мэддэг байсанч дотно харицаатай болоод 3 сарийн дараа 6 долоо хоногтой хүүхэдтэйгээ мэдсэн... хүүгийн маань ээж эхэндээ айж сандран хүүхдийг авхуулая гэсэн. харин би... намайг гээд ирэх тэр бяцхан үрээ хараач үгүй байж устгаж чадаагүй юм. дараа нь найз охин маань хэд хоног бодсоны эцэст гэрийнхэндээ хэлхээр болсон. тэгээд гэрийнхэн нь гарга гэснээр хүү маань хорвоод мэндэлсэн. гэхдээ бид биенээ бараг мэдэхгүй шахам байхдаа хүүхэдтэй болсон болхоор асуудал хамт амьдарч ирсэн өдрөөс ундарч эхэлсэн. би ч аль болох тэвчиж "за гэдэс нь томроод ирхээр өөрчлөгдөх байлгүй","за бэр гуйхаар гайгүй болох байлгүй", "за хүү төрөөд өөрчлөгдөх байлгүй" гэж хараад л хараад л хараад л... хамгийн сүүлд нь "Чи ингэж байхаар яваад өгөөч " гэдэг үг л сонссондоо... гэхдээ энэ үгийг сонсхоос өмнө би хэдэн хэдэн удаа салах тухай бодсон байсан. магадгүй тэр гадарласан юм болуу? бүхний учиг нь миний чадал муутайд байх шиг байна. манайх гэж тийм сүрхий айл биш. би гэж оюутан нэрээр орлогогүй... харин хадмууд маань сүрхий овоож товойсон юмгүй ч гэлээ амжиргаатай айл. бид хүүхэдтэйгээ хадмийн энд /УБ-д/ байдаг хашаа байшинд байдаг байсан. энэ бүгдээс л би гэж эрх мэдэлгүй, үүрэг хариуцлага ч үгүй зүгээр л хүүхэлдэй шиг л байсаар 1 жил гаран болчиж... энэ хугацаанд сурасан зүйлч үгүй, гаргасан амжилт ч үгүй яг л унтаж байгаад сэрсэн юм шиг...
7 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 99
Би ч энэ хорвоогийн хамгийн тэнэг аав юм даа...
2008 оны 06-р сарын 02 Нийтэлсэн ganbatБи гэдэг хүн мөнч их нүгэл хийж байна да... өнгөрсөн 7хоногт 3хан сартай хүүгээ орхиод явлаа... зүрх хичнээн урагдаж сэтгэл хичнээн эмтэрч байсан ч орхиод л гарлаа... намайг явж байгааг ойлгосон юм шиг хүү минь нэг л сонин хараад үлдсэн дээ... 20 насанд аав болно гэдэг амаргүй даваа юм... хүүгээ бодоод тэсий гэж бодсон ч болсонгүй... чадсангүй... хэзээ нэг өдөр хүүтэйгээ уулзхад хүү минь намайг яаж хүлээж авах бол? гэж бодхоос дотор харанхуйлах юм... өөрөө аавгүй өсөх ямар хэцүүг мэдсээр байж 3хан сартай хүүдээ энэ зовлонг үүрүүлж байгаа би гэдэг ёстой хөгийн амьтан юм да... за яадийм ямар үхэж хагцсан биш амьд байвал учир нь олдоно гэж бодсонч сэтгэл үймрээд хүүгээ санаад байхын... аавгүй байна гэдэг хичнээн хэцүү билээ дээ... бүдрээд унхад татаад босгох хүн байхгүй, бусдад дээрхэлүүлхэд өмөөрөх аав байхгүй, гэм хийгээд зэмлүүлэх эцэгч байхгүй... намайг 7 настай байхад аав минь бурхан болсон... гэхдээ л миний аав надад үнэлж барашгүй их зүйлсийг үлдээсэн... аавдаа хэтэрхий их хайртай байсан болхоор аав болох гэж дэндүү их яарч дээ... гэтэл сайн аав байхын тулд бас сайн нөхөр байх хэрэгтэйг би ойлгосонгүй явж... үрээ хайрлахаас гадна эхийг нь хайрлах ёстойг ухаараагүй байж... хүн алдаа гаргаад түүнийгээ засхийн тулд илүү том алдаа хийнэ гэдэг жинхэнэ тэнэг хэрэг юм байна... алдааг алдаагаар засдаггүй юм байна... юу хийхээ мэдэхгүй хэнд сэтгэлээ нээхээ ойлшгохгүй явсаар энхүү блогийг нээе гэж шийдлээ... хүүгээ санахаараа, хүүдээ зориулж хэлэх үгээ, ер нь хүүдээ хамаатай бүгдийг энд бичиж байх болно. хэзээ нэг өдөр магадгүй хүү минь энэ бүгдийг олж уншвал "Аав нь хүүгээ хаяж яваагүй юм шүү. Аав нь хүүдээ маш их хайртай, бүр маш их хайртай. аав нь ээжтэй нь хамт байж болохгүй болоод л явсан юм. гэхдээ энэ бүхэнд ээжд чинь буруу байхгүй ээ. хэрвээ хэн нэгэн буруутай бол би л буруутай. аавгаа уучлаарай хүү минь" гэж хэлмээр байна. миний хүү далай мэт цэлгэр ухаантай, дөлгөөхөн хүн болж өсөөрэй гэж аав нь ерөөе. хүүг минь 21 дарь эх ивээлдээ авах болтугай.
14 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 102