Хүүгээ санасаар л...
2011 оны 09-р сарын 12 Нийтэлсэн ganbat1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 68
Цэг
2011 оны 08-р сарын 17 Нийтэлсэн ganbat3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 86
Амьдрал үргэлжилсээр дахиад жил өнгөрчихөж...
2011 оны 07-р сарын 29 Нийтэлсэн ganbatЭнэ блогоо хэсэг хугацаанд мартсан байв... Тэгээд өнөөдөр гэнэт санаад ороод ирсэн одоо болтол амьд, хүмүүс ч сэтгэгдэл үлдээсээр байгаам байна. Удаан тэвчээртэй уншиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа...
Яг өнөөдөр ямар байгаа талаар хүмүүс сонирхож байгаа байх. Хүү маань 3 ой 6 сар шахам болоод цэцэрлэгт явж байгаа/зуны/. Би ажлаа хийгээд хүүгийн ээж бас ажил хийж байгаа. Хамгийн сайхан мэдээ нь одоогоор бид 3 хамт байгаа. Хэдийгээр хүүгийн ээж бид 2-ийн хувьд хосууд шиг биш ч гэсэн хамт нэг гэрт байгаа нь надад сайхан байна. бараг сар хагас ингэж амьдарч байна. Цаашдаа ч бас нилээдгүй хугацааг ингэж өнгөрүүлэх шинжтэй. Би өөрийнхөө хандлагыг өөрчилхөөр шийдсэн. Хүүгийн ээжийг дахин өөртөө дурлуулхын төлөө хичээгээд үзий гэж шийдсэн. Яг л 3 жилийн өмнө би өөр хүн болох байх гэсэн бодолдоо хөтлөгдөн би өөр болсон мэт санагдаад байгаа. Бүтэх ч бай бүтэхгүй ч бай хамаагүй би оролдоод үзэх ёстой гэдгээ мэдсэн. Өнгөрсөнд байх алдааг засаж чадахгүй ч ирээдүй урд минь байна. Хамт байдаг бүх хүндээ баярлалаа. Тэгэж байгаад дахиад гэнэт санахаараа энд орж ирж бичнээ. Юу болсон тухай, юу болж байгаа тухай...
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 75
Хүү маань жинхэнэ дайсны цэрэг
2010 оны 03-р сарын 17 Нийтэлсэн ganbat21 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 365
Хүү маань том болсоор л байгаа байхдаа...
2009 оны 08-р сарын 18 Нийтэлсэн ganbatХүүтэйгээ уулзалгүй сар гаран боллоо. Ер нь сүүлийн гурван сар сард 1-2 л уулзаж байна.Хамгийн сүүлд уулзхад хүү маань намайг "Ааваа" гэж дуудаж байсан. Одоо өөрөө өлсхөөрөө талхны савнаас талх боорцог аваад идчихдэг, цангахаараа хүн дээр очоод "уу уу" гэдэг болсон байна лээ. Бас машин техникт үнэхээр хорхойтой болсон байна лээ. Машин хараад л хөөрч дэвхэцээд байдаг болсон байна лээ. Харин хүүгийн ээж өөр хүнтэй сууж байгаа сурагтай. Үнэн ч юмуу худал ч юмуу бүү мэд. Үнэн ч бай худал ч бай тэр хүний л амьдрал хойно би яана гэхэв дээ. Харин хүүгээ өөрийгөө аав нь гэдгийг мэдүүлж өсгөх үү мэдээгүйн дээр болуу гэж бодох боллоо. Үнэхээр сайн хүн таараад тэд 3-уулаа амьдрахаар болвол би заавал хүүдээ өөрийгөө аав нь гэдгийг мэдүүлэх хэрэггүй юм шиг санагдах юм. Хүүгээ л илүү зовоох болов уу гэж бодох юм. Тэртэй тэргүй өсөж том болоод юмны наад цаадхыг мэддэг болхоор нь аав нь гэдгээ хэлж амьдралд нь нэмэр болвол дээр юм болов уу? Хэрвээ тэд 3-уулаа амьдрахаар болоод би хүү дээрээ очоод байвал цаад хүнд ч тэр хүүд маань ч тэр хэцүү байх юм шиг. Магадгүй хүүхэд юм чинь юм юм л хийх байх. Тэр үед хүүг маань илүү хатуу шийтгэх вий гэж айх юм. Хүү маань намайг санаж өдөр болгон орондоо уйлахвий гэж айх юм...
11 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 366
Хүү маань нэг ой хүрлээ...
2009 оны 02-р сарын 19 Нийтэлсэн ganbat4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 311
Амьдрана гэдэг үнхээр хэцүү юмаа...
2008 оны 12-р сарын 05 Нийтэлсэн ganbat9 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 302
Хүү маань өвдчихлөө...
2008 оны 10-р сарын 10 Нийтэлсэн ganbat15 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 469
Сарын дотор хүү минь ямар том болоо вэ?
2008 оны 09-р сарын 22 Нийтэлсэн ganbat5 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 437
хоног өдөр урсаад л...
2008 оны 07-р сарын 09 Нийтэлсэн ganbat4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 213
ХЭХЭ хүүтэйгээ уулзах сайхан байлаа.
2008 оны 06-р сарын 25 Нийтэлсэн ganbat1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 204
Тунгаа гишүүний асуултын хариу
2008 оны 06-р сарын 24 Нийтэлсэн ganbatасуултанд чинь ийм орой хариулж байгаад уучлаарай.
би тэр тухай зөндөө бодсон. одоо ч гэсэн бодож сууна. магадгүй 3 жилийн дараа арай өөр хүн болоод буцаад очдог юм билүү гэж бодох юм. тэр үед тэрч гэсэн бас өөр бодолтой болсон байх байхаа. одоо би эргээд очлоо гэхэд хүлээж авахгүй гэдгийг мэдэж байна. харин 3 жилийн дараа очход тэр хүлээж авах эсхийг мэдэхгүй байна. хамгийн гол нь тэр бид 2-ийн дунд хайр гэж зүйл байхгүй байгаан асуудал болоод байна. гэхдээ бид 2-уулаа хүүдээ хайртай, тийм ч учраас би дахин очно гэж бодож байгаа. харин түүнийг хүлээж авах эсхийг л сайн мэдэхгүй байна даа
2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 232
өнөөдөр хүүтэйгээ САЙХАН уулзлаа
2008 оны 06-р сарын 24 Нийтэлсэн ganbat4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 208
өчигдөрийн уулзалт
2008 оны 06-р сарын 16 Нийтэлсэн ganbat4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 207
хоосон хаалга мөргөчихлөө
2008 оны 06-р сарын 15 Нийтэлсэн ganbat3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 201